Ажлын хэсэг байгуулах тухай

2018-04-06 09:00:22

2018 оны 04 сарын 06-ны өдөр                                         Дугаар А/306                                      Улаанбаатар хот

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “г”, “л” 29.2, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын     2016 оны 3/08 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 5.4.9-д заасныг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 61 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-д заасан ТҮЦ байршуулахыг хориглосон 13 гудамжинд байрлаж байгаа түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, Ажлын хэсгийн удирдамжийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан саналыг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсэг /Т.Гантөмөр/-т даалгасугай.

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                         ЗАХИРАГЧ                                           С.БАТБОЛД