Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай

2018-04-06 08:55:45

2018 оны 04 сарын 06-ны өдөр                                          Дугаар А/305                                      Улаанбаатар хот

 

 

Нийслэлийн төр, захиргааны

 байгууллагуудын ажлын цагийн

 хуваарьт зохицуулалт хийх тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “ж”, “к”, 29.2, Засгийн газрын 2014 оны 393 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.Нийслэлийн авто замын ачааллыг зохицуулах зорилгоор энэ захирамжийн хавсралтад заасан нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 08 цаг 00 минут байхаар тогтоосугай.

 

          2.Энэ захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Э.Дагиймаа/-т тус тус үүрэг болгосугай.

 

          3.Энэ захирамжийг 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд дагаж мөрдсүгэй.

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР 

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  С.БАТБОЛД