Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2018-03-02 11:10:34

2018 оны 03 сарын 02-ны өдөр                                     Дугаар А/212                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Хөрөнгө оруулалтын ажлыг

зохион байгуулах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  46 дугаар зүйлийн 46.3, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 13 дугаар тушаалыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд санхүүжүүлэх Барилга, хот байгуулалтын сайдаас Нийслэлийн Засаг даргад эрх шилжүүлэн хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

 

       2.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Б.Гүндсамбуу/-т даалгасугай.

 

       3.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Ц.Ариунбаяр/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 

           

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                         ЗАХИРАГЧ                                                            С.БАТБОЛД