Эрх шилжүүлэх тухай

2018-03-02 10:05:39

2018 оны 03 сарын 02-ны өдөр                                        Дугаар А/209                                     Улаанбаатар хот

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн  41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль, Засгийн газрын   2017 оны 337 дугаар тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны А/401, А/203 дугаар хамтарсан тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд Хан-Уул дүүрэгт хэрэгжүүлэх боловсролын салбарын төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралт ёсоор баталж, уг төсөл, арга хэмжээний  худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Засаг даргаас Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхланд шилжүүлэн, холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.

 

     2.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Ц.Ариунбаяр/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус үүрэг болгосугай.

 

      3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад даалгасугай.

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                            ЗАХИРАГЧ                                                               С.БАТБОЛД