Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай

2018-02-08 08:00:28

2018 оны 02 сарын 08-ны өдөр                                       Дугаар А/112                                       Улаанбаатар хот

 

 

 

Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн

тээврийн үйлчилгээний талаар авах

 зарим арга хэмжээний тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-ийн “б”, 29.2, Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Сар шинийн баярын өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачааллыг зохицуулах зорилгоор иргэдийг нийтийн тээврийн үндсэн болон хот орчмын чиглэлийн үйлчилгээнд 2018 оны 02 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд үнэ төлбөргүй зорчуулах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Тээврийн газар /Д.Отгонбаатар/-т даалгасугай.

 

      2.Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчигчдын зардлыг гүйцэтгэлээр нь тооцож, нийслэлийн 2018 оны төсөвт тусгасан нийтийн тээврийн үйлчилгээний нэмэлт зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

    3.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан арга хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчилж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Э.Дагиймаа/-т хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүд тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                         ЗАХИРАГЧ                                 С.БАТБОЛД