Нийслэлийн өмчид барилга байгууламж бүртгэн авах тухай

2018-01-31 08:35:12

2018  оны 01 сарын 31-ний өдөр                                      Дугаар А/95                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

Нийслэлийн өмчид барилга

 байгууламж бүртгэн авах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 1, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн өмчийн концессын гэрээгээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Нэгдсэн эмнэлгийн урд баригдаж, ашиглалтад орсон 2,681,781,116 /хоёр тэрбум зургаан зуун наян нэгэн сая долоон зуун наян нэгэн мянга нэг зуун арван зургаан/ төгрөгийн үнэ бүхий, Түргэн тусламжийн төвийн Хан-Уул дүүрэг дэх салбарын барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан барилга байгууламжийг балансдаа бүртгэн авч, ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг Нийслэлийн Түргэн тусламжийн төв /Ц.Пүрэвдаш/-д, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т  тус тус даалгасугай.

 

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                       БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                       ЗАХИРАГЧ                                                    С.БАТБОЛД