Нийслэлийн өмчид тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай

2018-01-31 08:30:37

2018 оны 01 сарын 31-ний өдөр                                      Дугаар А/94                                         Улаанбаатар хот

 

 

 

 

Нийслэлийн өмчид тээврийн

хэрэгсэл бүртгэн авах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйл, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 3.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр худалдан авсан 69,930,000 /жаран есөн сая есөн зуун гучин мянган/ төгрөгийн үнэ бүхий, энэ захирамжийн хавсралтад заасан 5 тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

       2.Энэ захирамжийн хавсралтад заасан тээврийн хэрэгслүүдийг балансдаа бүртгэн авч, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11 дүгээр хороодын Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                           ЗАХИРАГЧ                                                  С.БАТБОЛД