Эрх шилжүүлэх тухай

2018-01-31 08:25:33

2018 оны 01 сарын 31-ний өдөр                                        Дугаар А/90                                       Улаанбаатар хот

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн  41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль, Засгийн газрын  2017 оны 337 дугаар тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны  А/401, А/203 дугаар хамтарсан тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлэх боловсролын салбарын зарим төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралт ёсоор баталж, уг төсөл, арга хэмжээний  худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Засаг даргаас Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнд шилжүүлэн, холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.

 

       2.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрч, боловсролын салбарын төсөл, арга хэмжээний барилга угсралтын ажлыг эхлүүлэх, хугацаанд нь ашиглалтад оруулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор газрын байршлыг шийдвэрлэж, барилга барихаар төлөвлөсөн газрыг яаралтай чөлөөлөхийг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд, архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталгаажуулж, барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохыг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /Э.Анар/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Ц.Ариунбаяр/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус үүрэг болгосугай.

 

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/69 дүгээр захирамжийн хавсралтаар баталсан “Улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд худалдан авах боловсролын салбарын зарим барилга байгууламжийн жагсаалт”-ын 1 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                      БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                      ЗАХИРАГЧ                                             С.БАТБОЛД