Ажлын хэсэг байгуулах тухай

2018-01-04 09:10:21

2018 оны 01 сарын 04-ний өдөр                                            Дугаар А/16                                    Улаанбаатар хот

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      1.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны  үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийслэлийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажилд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, санал санаачилгыг дэмжих зорилгоор “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2018” бизнес чуулга уулзалтыг 2018 оны 01 дүгээр сард багтаан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай: 

Ахлагч

 

-Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү.

Гишүүд

-Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ;

 

 

-Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр;

 

-Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал;

 

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа;

 

 

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн;

 

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Д.Оюунболор;

 

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр;

 

-Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Болормаа;

 

-Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Батбилэг;

 

 

-Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ;

 

-Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга;

 

-Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг;

 

-Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн;

 

 

-Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Галымбек;

 

 

-Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Доржсүрэн;

 

-Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр;

 

-“Улаанбаатар чуулга” ОНӨҮГ-ын дарга Р.Мөнхсайхан;

 

-“Улаанбаатар хотын Хөгжлийн корпораци”-ийн гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ;

 

-“Орон сууцны корпораци” ОНӨҮГ-ын дарга Б.Сүхбаатар;

 

-Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Д.Ончинсүрэн /тохиролцсоноор/;

 

-Улаанбаатар хотын худалдааны танхимын Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Түвшинзаяа /тохиролцсоноор/.

Нарийн

бичгийн дарга

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр.

           2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан чуулга уулзалтын бэлтгэл ажлыг сайтар хангаж, өндөр хэмжээнд зохион байгуулан, дүнг танилцуулахыг Ажлын хэсэг /П.Баярхүү/-т даалгасугай.

                       

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                         ЗАХИРАГЧ                                                                                  С.БАТБОЛД