Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай

2017-12-01 08:30:53

2017 оны 12 сарын 01-ний өдөр                                        Дугаар А/922                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

бусдад шилжүүлэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 15 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсүгэй.

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09 дүгээр захирамжийн иргэн Б.Батзоригт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 180 дугаар захирамжийн "Ти Эс Эйч" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар захирамжийн Д.Даваад, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 124 дүгээр захирамжийн иргэн Ү.Отгонбаатар, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/415 дугаар захирамжийн иргэн Д.Хүрэлбаатарт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх, байршил шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/234 дүгээр захирамжийн “Ерөө-Импекс” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/644 дүгээр захирамжийн иргэн Б.Батцагаанд, “Газар эзэмшүүлэх эрх олгож,  баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/750 дугаар захирамжийн "Эрдэнэсуварга" ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/150 дугаар захирамжийн иргэн Т.Болдбаатарт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн   талбайн   хэмжээ,   зориулалт өөрчлөх  тухай”  Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/530 дугаар захирамжийн иргэн С.Отгонтуяад, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/243 дугаар захирамжийн иргэн Д.Болормаад, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/359 дүгээр захирамжийн иргэн Э.Сосорбарамд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                            ЗАХИРАГЧ                                                  С.БАТБОЛД



http://ulaanbaatar.mn