Тээврийн хэрэгсэл балансаас балансад шилжүүлэх тухай

2017-09-27 08:00:09

2017 оны 09 сарын 27-ны өдөр                                          Дугаар А/712                                   Улаанбаатар хот

 

 

 

 

 

Тээврийн хэрэгсэл балансаас

балансад шилжүүлэх тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбоотой бусад харилцааг зохицуулах журам”-ын 5.2-т заасныг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн албан байгууллага, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болон дүүргүүдийн төсөвт байгууллагуудын тээврийн хэрэгслүүдийг энэ захирамжийн хавсралтад заасны дагуу балансаас балансад шилжүүлсүгэй.

 

        2.Энэ захирамжийн хавсралтад заасан тээврийн хэрэгслүүдийг зохих журмын дагуу бүртгэн авч, ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг дүүргүүдийн Цагдаагийн хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны алба, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Автожим” ОНӨААТҮГ, “Налайх дүүргийн Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын дарга нарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 

 

 

                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                  БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                  ЗАХИРАГЧ                                                                        С.БАТБОЛД