Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хэсэгчилсэн талбайн хилийн заагийг батлах тухай

2017-09-26 08:10:29

2017 оны 09 сарын 26-ны өдөр                                         Дугаар А/711                                     Улаанбаатар хот

 

 

 

 

Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах

төслийн хэсэгчилсэн талбайн хилийн

заагийг батлах тухай

 


          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.4, 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:         

       1.Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн гүйцэтгэлийг эрчимжүүлэх зорилгоор ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах төслийн хэсэгчилсэн талбайн хилийн заагийг хавсралт ёсоор баталсугай.

 

        2.Төслийн гүйцэтгэлийг эрчимжүүлэх шаардлагатай, энэ захирамжийн хавсралтын 1-10 дахь хэсэгт заасан хэсэгчилсэн талбайн барилгажуулах ажлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар /М.Ганбаатар/-т, хэрэгжилтэд нь хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүд тус тус үүрэг болгосугай.

 

        3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах ажлыг нээлттэй зохион байгуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/328 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                            ЗАХИРАГЧ                                                             С.БАТБОЛД