Комисс байгуулах тухай

2017-09-26 08:00:05

2017 оны 09 сарын 26-ны өдөр                                       Дугаар А/710                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

Комисс байгуулах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/781 дүгээр захирамжийн дагуу 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа”-г зохион байгуулах үүрэг бүхий Комиссыг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Дарга

-Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун

Гишүүд:

-Нийслэлийн Газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа;

 

-Нийслэлийн Газрын албаны Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ч.Очир;

 

-Нийслэлийн Хот, төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний  газрын Хот байгуулалтын мэдээллийн хэлтсийн дарга С.Даланжаргал;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Д.Цэрэндэжид;

 

-Нийслэлийн Газрын албаны Захиргааны хэлтсийн мэргэжилтэн Б.Алтансүх.

Дуудлага худалдааны хөтлөгч

-Нийслэлийн Газрын албаны Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн М.Чимэддорж.

Тэмдэглэл хөтлөгч:

-Нийслэлийн Газрын албаны Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Э.Эрдэнэбулган;

 

-Нийслэлийн Газрын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн Б.Батчимэг.

         2.“Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа”-г зохих журмын дагуу зохион байгуулж, дүнг танилцуулахыг энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан Комисс /Э.Болорчулуун/-т даалгасугай.

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    С.БАТБОЛД