Уралдаан зохион байгуулах тухай

2017-09-22 08:10:47

2017 оны 09 сарын 22-ны өдөр                                           Дугаар А/703                                   Улаанбаатар  хот

 

 

 

 

 

Уралдаан зохион байгуулах тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-ийн “б”, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн өдрийг угтаж нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах стандартын шаардлага, гэрээний үүргийн биелэлт, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх зорилго бүхий болзолт уралдааныг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд зохион байгуулсугай.

 

         2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан болзолт уралдааныг зохион байгуулж, дүгнэх үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, уг арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

         3.Болзолт уралдаан зохион байгуулахад шаардагдах 27.765.000 /хорин долоон сая долоон зуун жаран таван мянган/ төгрөгийг Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

         4.Болзолт уралдаан зохион байгуулах удирдамжийг баталж, дүнг 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дотор танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүд, болзолт уралдааныг баталсан удирдамжийн дагуу өндөр хэмжээнд зохион байгуулахыг Нийслэлийн Тээврийн газар /Д.Отгонбаатар/-т, уг арга хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчилахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Э.Дагиймаа/-т тус тус даалгасугай.

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                             ЗАХИРАГЧ                                                                        С.БАТБОЛД