Ажлын хэсэг байгуулах тухай

2017-09-01 08:30:25

2017 оны 09 сарын 01-ний өдөр                                            Дугаар А/656                            Улаанбаатар хот

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-ийн ”б”, 29.2, Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2.5-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.Улаанбаатар хотод олон улсын жишигт нийцсэн улс хооронд болон хот хоорондын зорчигч, ачаа тээврийн нэгдсэн терминал /авто вокзал/ байгуулах газрын байршлыг сонгож, бэлтгэл ажил хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Ахлагч:

-Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү          

Гишүүд:

-Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд /зөвшилцсөнөөр/;

 

-Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун;

 

-Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар;  

 

-Автотээврийн үндэсний төвийн захирал П.Дэлгэрнаран /зөвшилцсөнөөр/;

 

-Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ц.Тулга;

 

-“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ.

Нарийн бичгийн дарга

-“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Төслийн судалгаа, төлөвлөлтийн газрын захирал З.Цолмонбаяр.

          2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан арга хэмжээний бэлтгэл ажлыг сайтар хангаж, хийж  байгаа ажлын талаар тухай бүр танилцуулж байхыг Ажлын хэсэг /П.Баярхүү/-т даалгасугай.

 

                                              

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                        БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                        ЗАХИРАГЧ                                           С.БАТБОЛД