Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулах тухай

2017-09-01 08:00:18

2017 оны 09 сарын 01-ний өдөр                                          Дугаар А/650                                     Улаанбаатар хот

 

 

 

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн

дуудлага худалдаа зохион

байгуулах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2, Засгийн газрын 2016 оны 10 дугаар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр, 2015 оны  24/06 дугаар, 2015 оны 32/32 дугаар, 2016 оны 6/12 дугаар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2014 оны 99 дүгээр  тогтоолыг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

        1.Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/323 дугаар захирамжаар тогтоосон 30 байршилд  газар эзэмшүүлэх,  ашиглуулах  эрхийн  нээлттэй   дуудлага  худалдааг  2017  оны  10 дугаар сард багтаан зохион байгуулсугай.

 

     2.Тогтоосон байршлуудад газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулах бэлтгэл ажлын зардал, анхны үнийг хавсралт ёсоор баталсугай.

 

       3. Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдааг товлосон өдөр, баталсан анхны үнээс эхлэн зохих журмын дагуу зохион байгуулахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд үүрэг болгосугай.

 

 

 

 

                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                ЗАХИРАГЧ                                               С.БАТБОЛД