Гадаад томилолтын тухай

2017-08-30 08:10:42

2017 оны 08 сарын 30-ны өдөр                                        Дугаар А/646                                       Улаанбаатар хот

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1. Бүгд Найрамдах Солонгос Улсын нийслэл Сөүл хотод болох “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оролцуулахаар Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан нарыг 2017 оны 09 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд зохион байгуулагч талын зардлаар тус хотод томилон ажиллуулсугай.

 

         2. Гадаад томилолтын тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатарт даалгасугай.

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                          ЗАХИРАГЧ                                                                    С.БАТБОЛД