Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай

2017-06-30 08:15:53

2017 оны 06 сарын 30-ны өдөр                                        Дугаар А/489                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ,

  зориулалт, байршил, нэр өөрчлөх  тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 38 дугаар зүйлийн 38.4, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 28 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газрын талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэрийг өөрчилсүгэй.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 129 дүгээр захирамжийн Сонгинохайрхан дүүргийн 113 дугаар цэцэрлэгт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 297 дугаар захирамжийн иргэн Н.Оюунцэцэгт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 565 дугаар захирамжийн “Өндөр буянт холдинг” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 670 дугаар захирамжийн иргэн А.Тамирт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 260 дугаар захирамжийн иргэн Ц.Сэргэлэнд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 474 дүгээр захирамжийн “Боса” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 908 дугаар захирамжийн иргэн Т.Энхжаргалд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/61 дүгээр захирамжийн Сүхбаатар дүүргийн Монгол Ардын намын хороонд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/221 дүгээр захирамжийн иргэн Н.Чинзориг, Д.Одгэрэл нарт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/273 дугаар захирамжийн “Эмдаблви холдинг” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/290 дүгээр захирамжийн “Норт спринг капитал блү” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/456 дугаар захирамжийн 5 дугаар цэцэрлэгт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн   Засаг  даргын   2013 оны  04   дүгээр   сарын 30 - ны   өдрийн А/436   дугаар  захирамжийн Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/438 дугаар захирамжийн “Онги тур” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/561 дүгээр захирамжийн “Сентури лэндмарк” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаар захирамжийн “Монос хүнс” ХХК, иргэн П.Сайнбаярт, “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/742 дугаар захирамжийн “Тэгш” ХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/276 дугаар захирамжийн “Канда” ХХК-д, “Газар эзэмшүүлэх эрх олгож, баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/750 дугаар захирамжийн иргэн М.Мэндсайхан, Б.Байгалмаа, Ё.Ганхуяг нарт, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/823 дугаар захирамжийн “Батсээр” ХХК, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/936 дугаар захирамжийн “Хүссэн зүг” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/158 дугаар захирамжийн “Бес инфраструктур холдинг” ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, оноосон нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247 дугаар захирамжийн иргэн Г.Баяржаргалд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/282 дугаар захирамжийн “Жи энд Жи лог хаус” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/562 дугаар захирамжийн иргэн Э.Мөнгөншагайд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                          ЗАХИРАГЧ                                                      С.БАТБОЛД