Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2012-12-17 00:00:00

Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3.5, 3.6 дах заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            Нэг. Иргэн Н.Саруулбаатарт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Теди” үйлчилгээний төвийн зүүн талын автомашины зогсоол дээр Чингэлтэй дүүргийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт  дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр Газрын тухай хуулийг зөрчин илт хууль бус захиргааны актаар газар эзэмшүүлсэн тул Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 152 тоот захирамжийн иргэн Н.Саруулбаатарт, уг газрын эрхийг баталгаажуулсан Нийслэлийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 363 тоот захирамжийн иргэн Н.Саруулбаатарт холбогдох заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

Хоёр. Энэ захирамж гарсантай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, гэрээг цуцлан хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газрын алба /М.Батсайхан/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/, чөлөөлөгдсөн газруудыг хамгаалалтанд авч төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар  /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.

 

           

                       

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ