Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2012-12-17 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, “Газрын тухай” хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Эзэмшил, ашиглалтанд олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг тогтоох тухай” 2009 оны 114 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3.5, 3.6 дах заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            Нэг. “Содмонгол групп” ХХК-д Баянгол дүүргийн 2-р хороо, Монголын Үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордны баруун талд нийтийн эдэлбэрийн газрын зам талбай, ногоон байгууламж дээр холбогдох хууль тогтоомжийг зөрчин газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 343 дугаар захирамжийн “Содмонгол групп” ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Хоёр. Энэ захирамж гарсантай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, гэрээг цуцлан хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газрын алба /М.Батсайхан/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/, чөлөөлөгдсөн газруудыг хамгаалалтанд авч төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар   /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ