Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2012-12-17 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, 29.1.6.г, “Газрын тухай” хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6 дах хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3 дах хэсгийн 3.5, 3.6 дах заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. “Восточный альянс” ХХК-д  Баянгол дүүргийн 3-р хороо Барс захын хойд талд нийтийн эдэлбэрийн газрын зам талбай,  цэцэрлэг, цэвэр ус, цахилгаан, холбооны шугам түүний хамгаалалтын бүсэд  холбогдох хууль, тогтоомжийг зөрчин газар эзэмшүүлсэн, иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас уг газрын эрхийг цуцлах талаар удаа дараа өргөдөл, гомдол ирүүлсэн тул Нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 291 дүгээр захирамжийн “Восточный альянс” ХХК-д  холбогдох заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

2. Энэ захирамж гарсантай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, гэрээг цуцлан хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газрын алба /М.Батсайхан/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, Нийслэлийн цагдаагийн газар /Д.Батжаргал/, чөлөөлөгдсөн газруудыг хамгаалалтанд авч төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ