Бүгд Найрамдах Солонгос Улсад томилон ажиллуулах тухай

2012-12-13 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6–гийн “З” дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамнаас Улаанбаатар хотын төр захиргааны байгууллагын 3 мэргэжилтнийг БНСУ-д барилга, хот байгуулалтын чиглэлээр танилцах аялалд оролцох урилга ирүүлсний дагуу Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ч.Цогтсайхан, Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын Хот төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн мэргэжилтэн Г.Дарханчулуун нарыг 2012 оны 12 дугаар сарын 14-нөөс 19-ний өдрүүдэд БНСУ-д томилон ажиллуулсугай.

2. Холбогдох зардал болох  1 148 890 /Нэг сая нэг зуун дөчин найман мянга найман зуун ер/ төгрөгийг гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.

3. Гурав. Томилолтоор явсан тухай тайланг ирснээс хойш долоо хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтэст ирүүлэхийг Г.Дарханчулуунд даалгасугай.

 

 

 

 

 

            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

            БӨГӨӨД  УЛААНБААТАР

            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ