Нийслэлийн шилдэг хүүхэд, Нийслэлийн хүүхдэд ээлтэй байгууллага шалгаруулж шагнах тухай

2012-12-12 00:00:00

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг үндэслэн      ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийслэлийн 2012 оны “Шилдэг хүүхэд” шалгаруулах болзолын дагуу сурлага, урлаг, спортын амжилтаараа үе тэнгийнхнийгээ манлайлсан хүүхдийг “Шилдэг хүүхэд” -ээр, хүүхэд багачууд, өсвөр үеийг хөгжүүлэх, тэдний сурч хөгжих орчин нөхцлийг сайжруулахад чиглэсэн олон талт үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хүүхдийн өмнө тулгамдсан асуудлаар төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж, Нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллагуудыг “Хүүхдэд ээлтэй байгууллага”-аар тус тус шалгаруулан өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнасугай.

2. Нийслэлийн 2012 оны “Шилдэг хүүхэд”, “Хүүхдэд ээлтэй байгууллага”-ын шагналд шаардагдах 2.070.000 /хоёр сая далан мянга/-н төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун /-т зөвшөөрсүгэй.

 

3.Хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг  Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.

 

4.Нийслэлийн “Шилдэг хүүхэд”, “Хүүхдэд ээлтэй байгууллага”-ыг шалгаруулж  шагнал гардуулах  үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс /М. Отгонбаяр/, Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн  газар /С.Алтанцэцэг/-т тус тус  даалгасугай.

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ