Эрх шилжүүлэх тухай

2012-11-22 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, 47 дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны “Нийслэлийн 2012  оны төсөв батлах тухай” 8/69, 2012 оны “Нийслэлийн 2012 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 4/12 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр боловсруулах зураг төслийн ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.

   2. Батлагдсан зураг төслийн ажлын худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргаас Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатарт шилжүүлэн, холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан хэрэгжүүлэхийг даалгасугай.

   3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар /Н.Нацагдорж/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т  тус тус  даалгасугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---

 

 

 

 

 Нийслэлийн Засаг Даргын   
                                                                                 2012 оны 11дүгээр сарын 22 ны
                                                                                         өдрийн А/690 дүгээр захирамжийн хавсралт
 
НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР БОЛОВСРУУЛАХ 
ЗУРАГ ТӨСЛИЙН АЖЛЫН ЖАГСААЛТ
 

 

Төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн  нэр, хүчин чадал, байршил

Хугацаа

Төсөвт өртөг
 /сая/

 
 

1

Төрийн өмчийн  газрын улсын тоо бүртгэл, судалгаа, кадастрын зураг төсөл боловсруулах

2012-2013

  380.0 

 

2

Концессиор хэрэгжүүлэх орон сууцны хорооллын газрын дахин төлөвлөлтийн зураг төсөл  боловсруулах

2012-2013

 250.0 

 

 

ДҮН

 

630.0