Хөрөнгө гаргах тухай

2012-11-22 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд нийтийн тээвэр явдаггүй, холоос сургуульдаа явдаг сурагчдын сурах нөхцөл бололцоо, аюулгүй байдлыг  хангах зорилгоор Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа цогцолбор сургууль, 10 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 102 дугаар сургуулиудад 2012 оны 12 дугаар сар, 2013 оны 1, 2 дугаар сарын автобус түрээслэхэд шаардагдах 30.148.800 /Гучин сая нэг зуун дөчин найман мянга найман зуун/ төгрөгийг  Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.

   2. Дээрх сургуулиудад автобус түрээслэхтэй холбогдуулан зохион байгуулалтын арга хэмжээ зохион байгуулж ажиллахыг  нийслэлийн Боловсролын газар /Ц.Отгонбагана/-т   үүрэг болгосугай.

   3. Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Баатархүүд даалгасугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---