Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай

2017-05-16 16:43:19

2017 оны 05 сарын 11-ний өдөр                                  Дугаар А/298                                         Улаанбаатар хот      

 

 

 

 

Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж,

төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 14.7.2.в, Барилга, хот байгуулалтын сайдын  2016 оны 126 дугаар тушаалаар баталсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 4.8, 5.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/202 дугаар захирамжаар байгуулсан Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн, ашиглалтын шаардлага хангахгүй болсон Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны  нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай орон сууцны Арьс ширний 31 дүгээр байрны барилгажилтын төслийг боловсруулж, хэрэгжүүлэхээр “ДАКО” ХХК шалгарсныг батламжилж, тус компанид төсөл хэрэгжүүлэх эрх олгосугай. 

 

       2.Энэ захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /Э.Анар/-т,  биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүд тус тус даалгасугай.

 

                       

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                          ЗАХИРАГЧ                                 С.БАТБОЛД