Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, дэн буудлуудыг аттестатчлалд хамруулах ажлыг 2012 оны 11 дүгээр сарын 23-ноос 12 дугаар сарын 14-ний өдрүүдэд зохион байгуулахыг нийслэлийн Аялал жуулчлалын газар /Ш.Сүхбаатар/-т үүрэг болгосугай.
2. Аттестатчлал зохион байгуулах удирдамжийг хавсралтаар баталсугай.
3. Аттестатчлалд өөрийн байгууллагын холбогдох ажилтнуудыг оролцуулан ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газар /Ц.Батжаргал/, нийслэлийн Онцгой байдлын газар /Х.Батбилэг/, дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
4. Хууль, журам зөрчсөн болон стандартын шаардлага хангаагүй байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газар /Ц.Батжаргал/-т тус тус үүрэг болгосугай.
5. Аттестатчлал зохион байгуулахад шаардагдах зардлыг өөрийн байгууллагын холбогдох зардлаас гаргахыг нийслэлийн Аялал жуулчлалын газар /Ш.Сүхбаатар/-т зөвшөөрсүгэй.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН САНХҮҮ, ЭДИЙН
ЗАСГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ Н.БАТАА
---oOo---