Нийслэлийн өмчид барилга байгууламж бүртгэн авах тухай

2017-04-14 14:33:07

2017 оны 04 сарын 14-ний өдөр                                     Дугаар А/235                                          Улаанбаатар хот

 

 

 

Нийслэлийн өмчид барилга байгууламж

бүртгэн авах тухай

 

 

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 1, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 31 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.Баянгол дүүргийн 4, 6, 20 дугаар хороонд улс, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулсан 4,597,682,110 /дөрвөн тэрбум таван зуун ерэн долоон сая зургаан зуун наян хоёр мянга нэг зуун арван/ төгрөгийн үнэ бүхий, энэ захирамжийн хавсралтад заасан барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

        2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан барилга байгууламжийг балансад бүртгэн авч, ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг эзэмшигч байгууллагын дарга, захирал нарт даалгасугай.

 

       3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                               ЗАХИРАГЧ                                                                     С.БАТБОЛД