Гадаад томилолтын тухай

2017-04-14 14:27:39

2017 оны 04 сарын 14-ний өдөр                                             Дугаар А/232                              Улаанбаатар хот

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1. Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зохион байгуулагдах “Эрчим хүчний хэмнэлттэй цэвэр зуух” үзэсгэлэнд оролцож, шинэ дэвшилтэт технологийг судлах зорилгоор Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх, Улаанбаатар хотын цэвэр агаар төслийн зохицуулагч Н.Баяртогтох нарыг 2017 оны 04 дүгээр сарын 16-19-ний өдрүүдэд Бээжин хотод томилон ажиллуулсугай.

 

        2. Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэхэд даалгасугай.

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                 ЗАХИРАГЧ                                                       С.БАТБОЛД